Замын цагдаагийн хяналтын цэгтэй болов

2786 2017/11/07 1

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн дагуух авто замын уулзварт орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн Замын цагдаагийн байнгын хяналтын цэгийг энэ сарын 4-нд ашиглалтад орлоо.


Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хяналтын  цэг ашиглалтад орсноор орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Тус хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж ажиллана.

Мөн "Монгол зүрх сэтгэл ХХК”-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Замын цагдаагийн байнгын хяналтын цэгийн дотоод тохижилтод зориулан 10 сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр дэмжлэг үзүүлж, батламж хадгалуулав.

Түүнчлэн 2018 онд Эрдэнэ сумын гурван замын уулзварт замын цагдаагийн хяналтын цэгийг барьж, ашиглалтад оруулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • нэр
  • 2017/11/08 14:55
аль аймагт хийсэн мэдээлэл алга
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?