Томуугаас сэргийлэх зөвлөгөө өгчээ

1463 2017/11/14 0

 Баянхонгор аймаг Томуугаас сэргийлэх сургалтын сарын аяны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийнхан "Томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд миний оролцоо” сэдэвт болзолт уралдаан зарлан дүгнэжээ.Аяны хүрээнд дөрвөн баг томуугаас сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгч ажилласнаас Сувилахуйн баг бусдыгаа манлайлсан байна. Хүүхдийн тасгийн хамт олон аяны хугацаанд томуугаас урьдчилан сэргийлэх багц мэдээллийг 13 сэдвээр 600 гаруй үйлчлүүлэгчид хүргэн, мэдээлэл, сургалт сурталчилгаа хийжээ. 

Тасгийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, "Иргэдийн эрүүл мэндийн боловсрол илт дээшилсэн байна. Өмнө нь ийм хичээл заая, ирж суугаач гэхээр "зугтах" маягтай байдаг байсан нь нууц биш. Харин одоо бид яавал хүүхэд эрүүл байх вэ, хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ гээд өөрсдөө сураглан ирж, сургалт болж байвал найз нөхдөө дуудан хамтдаа суух зэргээр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлдэг болсон байна" гэв.Тус тасгийнхан сарын аяны хүрээнд гэрийн нөхцөлд утлага хийх аргыг 125 эцэг эхэд, цэр ховхлох аргыг 80 сахиурт биечлэн зааж сургасан бол гар угаах арга, дархлаа сэргээх цэгэн массаж 250 орчим хүнд биечлэн зааж, сургалтанд идэвхтэй оролцсон сахиур, эцэг эхэд гарын саван, эргэлтээр ирсэн хүмүүст сальфетка өгч урамшуулсан байна.


 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?