“Болор цом-35” наадам Говь-Алтай аймагт болно

804 2017/11/17 0

 Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их "Болор цом” наадам зохион явуулдаг билээ. Энэ жилийн хувьд ирэх сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом-35" наадам зохион байгуулагдахаар товлогджээ. Уг наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах юм байна.

Өдгөө 35 дахь жилдээ зохиогдож буй "Болор цом” наадам анх 1983 онд зохиогдсон байдаг. Анхны "Болор цом” наадмын шагналыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ хүртэж байжээ. Түүний "Хөх даалимбан тэрлэг, "Сэгс цагаан богд”, "Тусгаар тогтнол”, "Чингис”, "Сумын наадмаар”, "Орчлонд би азтай төржээ”, "Таксийн цоохор машин”, "Чи минь битгий мартаарай” зэрэг уран бүтээлүүд өдгөө ч үнэ цэнэтэй хэвээр байгаа билээ.


 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?