Тэтгэврийн нас наашилсантай холбоотой малчдын мэдээллийг илүү нарийн авна

1627 2017/12/05 0

Сүхбаатар аймагт жилийн эцсийн хүн ам, хөдөө аж ахуйн тооллого энэ сарын 07-ноос 17-ны хооронд явагдана.  Үүнтэй холбоотойгоор тус аймгийн удирдлага ард иргэддээ хандаж, хүн, малын шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох, засаг захиргааны бүртгэлээс хоцрох, хаягдах, давхар бүртгүүлэхгүй байх тал дээр анхаарч, иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат хэлэхдээ "Энэ жилийн тооллогын гол онцлог нь малчдын тэтгэвэрийн насыг наашлуулах санал гарсантай холбоотойгоор малчдын мэдээллийг илүү нарийн авч мөн   эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй малчдын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авна. Мэдээж хүн бүр энэ тооллогод хамрагдах ёстой. Малаа тоолуулаагүй малчдад хуулийн дагуу хариуцлага тооцно. Аймгийн тооллогын комисс 24 гишүүнтэйгээр батлагдаад байна. Хамгийн гол нь иргэд маань тооллогдоо идэвхтэй оролцох хэрэгтэй байна" гэлээ. 
 
Сүхбаатар аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 17561 өрхийн 60032 хүн ам, 3 сая 30,5 мянгантолгой мал тоолуулж байжээ.
 
Ж.Бат 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?