Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн 198 эрүүгийн хэрэг үүсгэжээ

518 2018/01/10 0

 

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 757 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137 нэгжээр буюу 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг нийслэл хотын хэмжээнд гарсан 36151 зөрчлийн 0.6 хувийг эзэлж байгаа аж.

Нийслэл хотод гарсан 21947 гэмт хэргийн3.4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг эзэлсэн аж. Харин нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь эмэгтэйчүүд байгаа бол  долоон хувь хүүхэд, гурван хувь нь эмэгтэйчүүд эзэлжээ.Хуульд заасны дагуу эдгээр хохирогчдын эрхийг хамгаалж ажилласан гэдгийг нийслэлийн цагдаагийн газрынхан онцоллоо.Өнгөрсөн онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгэмт хэрэгт 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65.6 хувь нь нийслэл хотод гарсан байна.

 


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?