“МИАТ” компани ТВС-2МС агаарын хөлгийг бүрэн угсарчээ

504 2018/01/10 0

 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зөвлөх Т.Билэгт нарын албаны хүмүүс "МИАТ” компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт бүтээж буй "ТВС-2МС” агаарын хөлгийн их засварын ажлын явцтай танилцлаа.

ИНЕГ, "МИАТ”  компани хамтран АН-2 онгоцыг засварлан ТВС-2МС агаарын хөлөг шинээр угсрах ажлыг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр ширхэг ТВС-2МС агаарын хөлгийг угсарсан байна. Энэхүү агаарын хөлгийг хөдөө аж ахуй, газар тариалан, түймрийн үед гал унтраах, хортон шавьжтай тэмцэхэд агаараас хор цацах, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэх, алслагдсан сум орон нутагт зорчих зэрэгт ашиглах боломжтой юм. Инженерүүдийн судалснаар ТВС-2МС онгоцыг манай улсын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзсэн бөгөөд өмнө нь ашиглаж байсан АН-2 онгоцны суурин дээр босч байгаа тул ажиллах хүч, инженер техникийн ажилчид хүртээмжтэйн дээр иргэний нисэхэд хамгийн элбэг хэрэглэдэг онгоцны түлшээр ажиллах тул зардал хямд байх боломжтой гэж үзэж байна.
 
ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын  газрын дарга Т.Батжаргал, "Манай улсад богино агаарын зайн жижиг агаарын хөлгүүд шаардлагатай байгаа. Үндэсний агаарын тээврийн компанийн  энэ чиглэлийн материаллаг бааз нилээд бэхжиж байгаа тул энэхүү жижиг онгоцыг угсарч үйлдвэрлэн хөдөө аж ахуй, байгаль орчноо хамгаалах чиглэлд өргөнөөр ашиглах эдийн засгийн ач холбогдолтой” гэв.

"АН-2” онгоцыг олноор ашиглаж байсан өмнөх нийгмийн үед "АН-2” онгоцны их засварын ажлыг МИАТ компаний инженер техникийн хамт олон гүйцэтгэж байсан туршлагад суурилан хуучин "АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед их засвар хийж АНУ-ын "Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, "Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс тавьж шинэчилсэн "ТВС-2МС” агаарын хөлөг бүтэж байгааг МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш мөн танилцууллаа.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?