Тэмээний уралдаан зохион байгуулахыг хориглолоо

4695 2018/01/26 0

Өмнөговь аймагт морь, тэмээний уралдаан зохион байгуулахыг дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хоригложээ.Тус аймгийн нутагт зээрнээс мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул Онцгой комиссын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.Мөн хуралдаанаар голомттой бүс нутаг, аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй байх, Булган суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэмээний баяр" арга хэмжээг хориглох, Цогт-Овоо сумын нутагт байрлах ариутгал, халваргүйтгэлийн постын тохижилтыг сайжруулах, сумдын Онцгой комиссыг байнгын бэлэн байдалд ажиллуулж, малчид ард иргэдэд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, зээрийн сүрэгт тандалт хийх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.

Түүнчлэн Цогт-Овоо, Манлай, Мандал-Овоо, Цогтцэций сумдад зээрийн сүргээс үүссэн нөхцөл байдалд байнгын тандалт хийж үхсэн зээрийг устгах ажлыг зохион байгуулахад хэрэгцээт зардлыг шийдвэрлэх, ариутгал, халдваргүйтгэлийн багаж, хэрэгслээр хангах зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс санхүүжүүлэхийг Онцгой комиссын дарга, Засаг дарга Н.Наранбаатар комиссын гишүүдэд үүрэг болгосон байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?