Жүдо бөхийн ДАШТ дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар барилдсан бөгөөд хэсгийн барилдаанууд өндөрлөөд байна.
Манай жүдоч О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Мадагаскарын бөх Фетра Ратсимизиваг боох мэхээр цэвэр ялсан байна. Тэрээр дараагийн тойрогтоо Гүржийн Лука Майсурадзетэй барилдаж ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Харин 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо Израилын бөх Шарир Гилитэй барилдаж вазари үнэлгээгээр ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгалаа.
Харин ОУХМ Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарч солгой тохож вазари, мордох мэхээр дахин вазари үнэлгээ авснаар ялалт байгуулсан.. Дараагийн тойрогт Пинардыг хутгах үед нь мордож цэвэр ялснаар шигшээ 16-д шалгарсан. Түүний дараа Италийн Maria Centracchio-г ялснаар, шөвгийн наймд үлдсэн. Харин хэсгийн аваргын төлөө алдарт бөх Словений Т.Трстеняктай барилдан даралтаар хожигдсноор дагах барилдаанд шилжсэн юм. Тэрээр тун удахгүй Нидерландын С.Вермертэй барилдах бөгөөд ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.