Долдугаар сар гарсаар долларын ханш үргэжлэн өсч, төгрөгийн ханш үргэжлэн уруудсаар байгаа билээ.Тэгвэл өнөөдрийн байдлаар \”Найман шарга” зах дээр ам.долларын ханш 2078 төгрөг байгаа бол арилжааны банкууд 2080-2085 төгрөгөөр зарж байна.
Сүүлийн нэг сарын дотор ам.доллараас гадна бусад улс орнуудын валют бүгд төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, юань 1.5 төгрөгөөр хагас хувийн өсөлттэй байгаа бол иен 26 мөнгө, евро 2293 төгрөгтэй тэнцэж байна. Голлох валютууд дундаас хамгийн бага өсөлт үзүүлсэн нь ОХУ-ын рубль байгаа ба 11 мөнгөөр нэмэгджээ.