Та бүхэнд ОХУ-д зохиогдож буй \”Танковый биатлон\” тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний танкчдын хамгийн сүүлийн үеийн зургуудыг хүргэж байна.
Хэрвээ сайн анзаарвал манайхны уралдаж буй шар тугтай, саарал эрээн өнгийн танкийн их буу дээр алд цэнхэр хадаг уяатай, харин цамхагийн хоёр хажуу талд алтан соёмботой төрийн далбаагаа зурсан байгааг харж болно. Танкчиддаа зам нь дардан, буу нь мэргэн байхыг ерөөл дэвшүүлье.
Дашрамд манай 3 экипажийн уралдаж буй Т-72Б3 загварын танкийн тухай товч танилцуулая. Энэ танк нь 46 тонн жинтэй, экипаж нь 3 хүнтэй ба Т-72 загварын сайжруулсан хувилбар юм. Сайжруулсан хувилбарт \”Сосна-У\” загварын хараа бүхий 125 мм-ийн гөлгөр гол төмөртэй \”2А46М-5-01\” пушки, \”Контакт-5\” загварын динамик хамгаалалт зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмж суулгасан.
Мөн \”В-84-1\” загварын 840 морины хүчтэй хөдөлгүүр суулгаж өгсөн нь засмал зам дээр цагт 65 км хүртэл хурдлах боломжийг олгож өгчээ. Оросууд иймэрхүү байдлаар нэгж Т-72Б загварын танкийг Т-72Б3 болгож сайжруулахад ойролцоогоор 800 мянган ам.доллар зарцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар Т-72Б3 загварын сайжруулсан танк оросын хуурай замын цэрэгт 600 орчим нэгж байдаг бол эргийн хамгаалалтын ангиудад 200 нэгж орчим бий гэнэ.
Р.Энхболд