Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад Говь болон Зүүн аймгуудын нутаг, Төвийн
аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ.
2016 оны 07 дугаар сарын 31-ний 21 цагаас 08 дугаар сарын
1-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн
баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
нутгийн баруун хэсгээр хойноос зүүн хэсгээр өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн
уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор
шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус,
өдөртөө 25-30 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр
түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн
хойноос өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар
салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон голын эх, Туул, Хараа
голын саваар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи
баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 34-39 градус
дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй.
Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 15-17 градус,
өдөртөө халж 32-34 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо
орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38
градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс
секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.