Надад ийм нэг бодол байдаг юм. Цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбай дээр хүүхдийн мини машин, мотоцикл, унадаг дугуй төлбөртэй унуулдаг нэг тийм үйлчилгээ байгаад байдаг. Эмх замбараагүй хөлхөлдсөн эдгээрийг журманд оруулаад цэцэрлэгт хүрээлэн дээр хүүхдийн томоохон автодром байгуулчихмаар санагдаад байдаг юм. Ингэснээрээ ямар үр ашигтай вэ?
Нэгдүгээрт: Эмх замбараагүй бужигнасан энэ үйлчилгээ цэгцтэй болно.
Хоёрдугаарт: Автодром байгуулснаараа нэгэнт л мөнгө, цаг заваа үржбайгаа ээж аавууд хүүхддээ замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг давхар өгөөд явчих сайн талтай\\ Дром дээр нь ШТС, дэлгүүр, цэцэрлэг, автобусны буудлын хаана зогсох, хаагуур нь явах, юуг анхаарах вэ энэ тэр гээд чанга яригчаар сургалт хийгээд явчихаж болно\\
Гуравдугаарт: Хүүхдүүд зам, замын хөдөлгөөн, унадаг дугуй, мотоцикл, автомашины хөдөлгөөнд оролцох наад захын ялгааг гадарладаг болно доо.
Миний ажигласнаар машин мотоцикл, унадаг дугуй нийлээд бараг 200 гаруй юм байсан байх.
За тэгээд дээр нь нэмээд хэлэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн 3.5 км зам бол уг нь сайхан зам хэдий ч тэнд хөдөлгөөнд аюулгүй оролцоход зориулсан мэдээллийн тэмдэг тэмдэглэл нь арай л ядуухан бас ойлгомжгүй байсныг засмаар юм байна лээ /хаагуураа сөрөх, гүйцэх, урсгалыг нь сөрөх нь зөв ч юм уу үгүй ч юм уу ойлгомжгүй, \”уруу\” !!! ??? юу гэсэн ч үгийн/
Иймэрхүү асуудал дээр бол сайхан зөвлөөд хэлээд өгөх юмсан гэсэн бодол байдаг шүү, нөхдүүдээ.