Насжилт дууссан микро автобусыг өнөөдрөөс буюу наймдугаар сарын 01-нээс үйлчилгээнд явуулахгүй болсон. Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг ба тэдний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ.
Тухайлбал, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гарсан байна. Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх юм.