Авлигатай тэмцэх газар өнгөрөгч баасан гаригт Онцгой байдлын Ерөнхий газарт
ажиллаж, хоёр ч хүнийг цагдан хорьсон тухай мэдээлэл байна. Тухайлбал, тус
газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадам, Хангалтын
хэлтсийн даргаар ажилласан байсан Л.Билэгдэмбэрэл нарыг шүүгчийн захирамжтайгаа
цагдан хориод байгааг прокурорын эх сурважл мэдээлжээ.
Тэднийг тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа аж. Энэ дагуу ОБЕГ-ын
дарга бригадын генерал Т.Бадралаас тайлбар мэдүүлэг авч, өрөөнд нь нэгжлэг
хийсэн байна. АТГ-аас энэ тухай тодруулахад \”ОБЕГ-ын нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа нь
үнэн. Гэхдээ шалгалт, мөрдлөгө дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл
өгөх боломжгүй” гэв.