Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид зургаан кг алт хайлуулж, бэлтгэн хууль бусаар хил гаргах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 14-нд 12:00 цагийн үед иргэн О, М нар зургаан ширхэг алтан гулдмай буюу нийт зургаан кг килограмм 40 грамм жинтэй алт гадуур болон дотуур хувцсандаа нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил гарах гэж байгаад баригджээ. Дээрх алтыг хураан авсан бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Монголбанкны энэ сарын 14-ний өдрийн ханшаар нэг кг алт 129 сая 928 мянга төгрөг аж. Тэгвэл дээрх этгээдүүд нийтдээ 779 сая 568 мянган төгрөгийн алт хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсныг таслан зогсоожээ.