Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар томилогдож, өчигдөр /2019.09.17/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан байна.
Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Х.Болдбаатар ийнхүү 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх боломжтой юм.
Өмнөх ерөнхий дасгалжуулагчийн удирдах баг өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тун амжилтгүй оролцсон хэмээх үндэслэлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ.