Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг \”Үндэсний Цом 2016\” тэмцээн энэ сарын 8-14 хооронд Сүхбаатар аймагт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн анх удаа орон нутагт болох гэж байгаа бөгөөд энэ жилийн шагналын сан 30 сая төгрөгт багтжээ. Нийт 21 аймгийн шигшээ баг өрсөлдөнө.
2015 оны Үндэсний цомын аварга Сэлэнгэ аймгийн баг.
Сануулахад, 2015 оны Үндэсний цомд Сэлэнгэ аймгийн баг түрүүлж, 16 сая төгрөгийн эзэд болж, шилжин явах цомыг хүртэж байсан юм.