Засгийн газрын хуралдааны үеэр тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр ажиллахыг ХНХ-ийн сайд С.Чинзоригт даалгав.
2019 оны 8 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 мянга орчим хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.