Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.
6 оны 08 дугаар сарын 04-ний 21 цагаас 08 дугаар сарын 05-ны
21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Алтай, Хангайн
уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус,
өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө
18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө
24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө ихэнх
нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос
секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус,
бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд
хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс
зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад
нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бороо
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө
25-27 градус дулаан байна..
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи
өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр
хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус,
бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан
байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу
цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр,
зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө
25-27 градус дулаан байна