Авлигатай тэмцэх газрын албан хаагчид урд шөнө /2019.09.20/ улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Мягмарыг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн хэдий ч АТГ-аас одоогоор баталгаажуулаагүй байна.
Б.Мягмар нь 2013 оноос эхлэн өдийг хүртэл тус газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд түүнийг олон улсын ачаа тээврийн зуучийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компаниас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулжээ.
Мөн АТГ-ын мөрдөгчид энэ сарын 16-17-нд шилжих шөнө “Чингисхаан” олон улсын нисэх буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулж хэд хэдэн хүнийг баривчилсан гэх баталгаажаагүй мэдээлэл байгаа бөгөөд түүнийг тус хэрэгт холбогдуулан баривчлсан аж.