Эдгээр өдрүүдэд салбар бүрээс 2019 оны Нобелийн шагнал хүртэх болсон хүмүүсийн нэрсийг зарлаж байгаа билээ. Өчигдөр химийн салбарт Нобелийн шагнал хүртэх болсон иргэдийн нэрийг Шведийн Шинжлэх ухааны академиас зарлалаа.
Энэ удаад химийн салбарын шагналыг Японы улсын иргэн, Мэйжогийн их сургуулийн Акира Ёшино, Британийн иргэн, Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттингхэм, АНУ-ын иргэн, Техасын их сургуулийн профессор Жон Гүүденаф нар “Литийн ион батерей /lithium-ion/” зохион бүтээснээрээ хүртэхээр болсныг академиас мэдэгдлээ.
Учир нь Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттингхэм анхны “Литийн ион батерей”-г 1973 онд бүтээсэн бол үүнээс арван жилийн дараа Техасын их сургуулийн профессор Жон Гүүденаф батерейн хэд хэдэн материалыг өөрчлөн хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн хэдий ч олон нийтийн хэрэглээнд тийм ч тохиромжтой байгаагүй юм. Харин Мэйжогийн их сургуулийн Акира Ёшино батарейнаас цэвэр lithium элементийг нь салгаснаар батерей дэлбэрэх аюулаас салгаж чадсан байна.
Шагналын хорооны дүгнэлтэд “Энэхүү хөнгөн жинтэй, дахин цэнэглэгддэг, хүчтэй батарей нь өнөөдөр гар утаснаас эхлээд зөөврийн компьютер, цахилгаан автомашин гээд олон зүйлд ашиглагдаж байгаагаас гадна нар, салхины үүсгэсэн эрчим хүчийг нөөцөлж, нүүрсгүй нийгэм байгуулах боломжийг нээж байна. Lithium батарей нь 1991 онд анх зах зээлд нэвтэрсэн цагаасаа эхлэн бидний амьдралд хувьсгал хийсэн юм” хэмээн онцолжээ.
Гурван эрдэмтэн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд шагналаа гардаж, есөн сая швед кроныг хуваан авах юм. Харин өнөөдөр 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналтаны нэрийг зарлана.