Өнөөдөр Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилис хотноо эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 41 орны 700 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Харин манай улсаас мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, медальт Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй бөхчүүд оролцохоор Тбилист хүрэлцэн очоод байгаа юм.
Монгол бөхчүүдийн хувьд одоогоор Мастеруудын ДАШТ-ээс долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл буюу нийт 40 медаль хүртээд байгаа билээ.