Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан \”Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөв. Хагас сар үргэлжилсэн хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцсон бол Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцов. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжсөөр байгаагийн тодорхой нэг жишээ бол Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008-2009, 2013-2016 онуудад \”Шийдэмгий Шийдвэр” хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулжээ.