Иран улсын зүгээс 40 тэрбум ам.доллараар үнэлэгдэх байгалийн хийн ордыг олж илрүүлснээ өнгөрөгч ням гаригт дэлхий нийтэд зарлалаа. Эрам нэртэй тус байгалийн хийн орд нь Фарс мужийн баруун өмнөд зүгт орших Персийн булангийн ойролцоо байрладаг аж. Мөн энэ үеэр тус улсын Үндэсний Газрын Тосны компанийн орлогч захирал Реза Дехган, геофизикийн хайгуул болон нээлтийн арга техникийг ашигласнаар Иран улс одоогоор илрээгүй байгаа байгалийн баялгийн илүү олон ордыг нээх боломжтой болохыг онцолжээ.
Цөмийн хөтөлбөрөөс үүдэн Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа Иран улсын эдийн засагт энэхүү орд шинэ боломжийг нээж өгч байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ираны газрын тосны сайд Занганех Америкийн хориг арга хэмжээ Ираны газрын тосны үйлдвэрлэлийн чадамжийг сулруулж чадахгүй хэмээн өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Иран улс нь батлагдсан газрын нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг бөгөөд Америкийн эдийн засгийн хоригоос үл харгалзан эрчим хүчний салбарын хөгжлийг түргэсгэж чадна гэсэн байр суурьтай байгаа юм.