НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш /2019.10.22/ болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тус эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт болсон бөгөөд тус шүүх хуралдаанаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлсэн юм.
Улмаар тэдний гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны хуралдааныг Баянгол дүүргийн шүүхэд маргааш буюу 2019 оны аравдугаар сарын 22 өдрийн 09.30 цагт хийхээр товложээ.