Элэгний вирусын эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэл нь зогсоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг засварлаж, дахин ашиглалтад оруулсан байна.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор өндөр үнэтэй, биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг гадны улс орноос импортлодог асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм. Мөн түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн тохиолдолд уураг нөхөх зорилгоор хэрэглэдэг альбумины хэрэглээний 25-30 хувийг хангах боломжтой аж.
Тус үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээнд эхний ээлжинд хэрэгцээ ихтэй байгаа альбумин зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг цусны бэлдмэлийн тасгийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.