• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

    Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

    О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

    Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

    Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

  • Улс төр
    “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

    Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

    Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

    ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй

by undesten
2019-12-03 18:20
in Ярилцлага
0
Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй
SHARETWEET

Капитал банкны дампууралтай холбоотойгоор тус банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал иргэдийн анхаарлыг татаж байна. Энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа.
-Нийгмийн даатгалын сан хоосорсон, хуримтлал байхгүй гэж ярих боллоо. Үнэхээр байдал иймд хүрсэн үү? Яг одоогийн байдлаар Нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгө бий юу?
-Нийгмийн даатгалын сан /НДС/-д энэ оны аравдугаар сарын 31-ний байдлаар 1.1 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгө байна. Тухайлбал, НДС-г бүрдүүлж буй Тэтгэврийн даатгалын санд 282 тэрбум, Тэтгэмжийн даатгалын санд 51.6 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 681.5 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын санд 103 тэрбум төгрөг тус тус байна.
Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа шиг НДС хоосорсон биш харин ч эсрэгээрээ сангийн хөрөнгө өсөж байгаа. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сард НДС анх удаагаа 1.1 их наяд төгрөгтэй болсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даан тусдаа агентлаг болоходтус сангийн 444.4 орчим тэрбум төгрөгийг шилжүүлээдНДС-д 650 гаруй тэрбум төгрөг үлдэж байсан бол өнөөдөр дөрвөн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1.1 их наядтөгрөгт хүрч, сар бүр175орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгоод явж байна.
Нийгмийн даатгалын байгууллага 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.0 их наяд төгрөгийн зардал олгох төлөвлөгөөтэй. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар НДС-д 1.45 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 111.8 хувиар биелүүлсэн. Зарлагын тухайд 1.7 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, зардал олгохоос одоогийн байдлаар төлөвлөгөөний гүйцэтгэл 99.1 хувьтай байна.
– Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн яг хэчнээн төгрөг байсан, хэзээнээс байршуулсныг тодруулж болох уу.Дампуурах гэж байгаа банкинд зориудаар мөнгө байршуулсан гэх зүйл гадуур яригдаад байна л даа?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар, Капитал банктай 12 жилийн өмнө буюу 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг юм.
Би Нийгмийн даатгалын сангийн жилийн эцсийн тайлангаас мөнгөн дүнгүүдийг хэлье л дээ. 2012 онд 31.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105, 2014 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 190, 2015 онд 238 тэрбум, үүнээс хадгаламж нь 185, 2016 онд 224.1 тэрбум,үүнээс хадгаламж нь 180, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20, 2018 онд 105.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 2,4 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 2013 оноос Капитал банкин дахь мөнгөн хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь анзаарагдаж байгаа байх.
Харин 2016 оны наймдугаар сараас хойш буюу би энэ газрын даргаар ирснээс хойш тус банкинд харилцах болон хадгаламжийн дансанд нэмж мөнгө огт байршуулаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ асуудлаар холбогдох хууль, гэрээг зөрчиж байна, Нийгмийн даатгалын сангийн харилцах дансуудаас хийгдэж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг тусгасан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж ажилласан боловч сайжраагүй хэвээр үргэлжилсээр 2019 оны дөрөвдүгээр сард албадан татан буугдсан.
-Банкны нөхцөл байдал хүндэрснийг мэдсэнээс хойш дампуурахаас нь өмнө мөнгөө татаж авч болоогүй юм уу?
-Бид Капитал банкин дахь мөнгийг буцааж татахын тулд олон арга хэмжээ авсан. Дээр дурдсанчлан уулзалт, албан бичгүүдийг хүргүүлэхээсгадназарлагын гүйлгээ хийлгэхээр олон удаа хандсан. Тухайлбал,Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2018 онд 57.1 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 125 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 4.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. 2019 онд 40.9 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэхээр 44 төлбөрийн хүсэлт хүргүүлж, 0.86 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. Байдал ийм болоод байгаа тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр танилцуулж байсан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон манай газраас Монголбанкинд хандан дэмжлэг хүссэн болон мэдээлэл авах албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан.
-Та 2016 оноос хойш Капитал банкинд нэмж мөнгө байршуулаагүй гэсэн. Гэтэл таны гарын үсэгтэй гэрээ олон нийтийн сүлжээгээр яваад байсан?
-Өмнөх онуудад байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дуусаад харилцах дансанд шилжсэн байсан. Үүнийг бусад банк руу шилжүүлэх төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч Капитал банк хийгээгүй. Ингээд 5.5 хувийн хүүтэй харилцах дансанд байсан мөнгийг дахин гэрээ байгуулан, 15-аас дээш хувийн хүүтэйгээр сунгасан. Түүнээс шинээр мөнгө нэмж байршуулж, гэрээ хийсэн зүйл биш. Дахин сунгах шийдвэрийг ч миний бие болон манай байгууллага дангаараа гаргаагүй. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах ажлын хэсэг байгуулагдаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд үүрэг даалгавар өгсөн. Байнгын хорооноос өгсөн “Банкуудад хадгаламжийг нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”чиглэлийн дагуу Капитал банкинд байршиж буй мөнгийг Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан хүүг нэмэгдүүлэн авах үүргийг НДЕГ-т өгсөн. Үүний дагуу мөнгөн хөрөнгийг тухайн банк дотор, данс хооронд шилжүүлэн байршуулсан. Би дахиад хэлье. 2016 оны наймдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Капитал банкинд ямар ч мөнгө нэмж байршуулаагүй.
-Капитал банк дампуурсантай холбоотой Нийгмийн даатгалын сангаас дутсан мөнгийг нөхөх гэж шимтгэлийг нэмж байна гэж иргэд бухимдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Нэгдүгээрт, 2017 онд УИХ-аас тэтгэврийн даатгалын шимтгэлийнхувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл,Капитал банктай холбоотой асуудал үүсэхээс өмнө батлагдсан хууль хэрэгжээд явж байна гэж ойлгож болно. Хоёрдугаарт, Капитал банкинд Тэтгэврийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө байгаагүй. Тодруулбал,ажилгүйдэл, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн ослын даатгалын сангийн хөрөнгө байсан. Шимтгэлийн нэмэгдэл зөвхөн Тэтгэврийн даатгалын санд хамаарна. Гэтэл Капитал банкинд бусад сангийн мөнгө байсан. Хуулийн дагуу Тэтгэврийн даатгалын санд орж ирсэн мөнгийг бусад сан руу шилжүүлэн зарцуулах боломжгүй. Тэгэхээр Капитал банкинд алдсан мөнгөө олохын тулд шимтгэл нэмж байна гэдэг нь буруу ойлголт. Тэтгэврийн даатгалын шимтгэл нэмж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлттэй холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа юм.
-Мөнгөн хадгаламжаас гадна тус банкнаас тэтгэвэр авагч иргэд байсан байх. Тэдэнд ямар нэг хохирол учирсан уу?
-Капитал банкнаас анх 38 мянга гаруй иргэн тэтгэврээ авдаг байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгох боломжийг бүрдүүлснээр банк татан буугдах үед 8000 орчим тэтгэвэр авагч үлдсэн байсан. Банкны эрх хүлээн авагчтай хамтран тэднийг ХААН банкруу шилжүүлж, ямар нэг асуудалгүйгээр тэтгэврийг нь хэвийн олгож байна.
-Капитал банкны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Иргэд хохирол барагдуулахыг шаардаж байна шүү дээ?
-НДЕГ хуулийн хүрээнд Капитал банкинд байршиж байсан мөнгөн хөрөнгийг хурдан хугацаанд, бүрэн авахын төлөө ажиллаж байна. НДҮЗ-ийн 2019 оны “Хөрөнгө нэхэмжлэх тухай” тогтоолоортатан буугдсан Капитал банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулах, төлбөрийг нэхэмжлэх, Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг НДЕГ-т үүрэг болгосон. Энэ хүрээнд манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хугацаанд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн гишүүдтэй нийт 26 удаагийн уулзалт хийж, 11 албан бичиг хүргүүлэн, шаардлагатай мэдээллүүдийг 15 удаа цахим хаягаар солилцоод байна.Банкны эрх хүлээн авагчтай нийт 124 харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл, хүүгийн тооцооллыг тооцоо нийлэн 104.15 тэрбум төгрөгөөр нэхэмжлэн авах дүнгээ баталгаажуулсан байгаа.
Гэхдээ нэг асуудал үүссэн. Энэ юу вэ гэхээр манай талаас тус банкинд байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.5–д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулахаар мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд нь нэхэмжлэл гарган хүргүүлсэн. Энэ заалтын дагуу бол тус мөнгөн хөрөнгө нь даатгуулагч нийгмийн эрсдэлд өртөх үедээ тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор, хуульд заасан хувь хэмжээгээр,ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр юм. Гэтэл банкны эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар“-т хамааруулахаар шийдвэр ирүүлсэн. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамаарах юм бол төлбөрийг бүрэн барагдуулж авах боломжтой гэж манай байгууллага үзэж байгаа.
– Хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөд менежмент хийх ямар боломжууд байдаг вэ?
-Одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулах замаар өсгөн нэмэгдүүлэх л зохицуулалт байгаа.
Гэвч Монголбанкны үнэт цаасны арилжаанд одоохондоо орох боломжгүй байна. Засгийн газрын үнэт цаас сүүлийн жилүүдэд гараагүй. Тиймээс одоогоор сангийн хөрөнгийг банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, Монголбанк, НДҮЗ хамтран тогтоодог.
-Арилжааны банкуудад байршуулснаар хэр их ашиг олдог талаар мэдээлэл өгөөч?
-“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыгөнгөрсөн онд НДҮЗ-өөр шинэчлэн баталсан. Ингэхдээ банкуудын нийтэд зарласан байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээтэй уялдуулахаар шинэчилснээр хадгаламжийн хүү нэмэгдэх боломж бүрдсэн юм. 2016 оны наймдугаар сард Монголбанкны бодлогын хүү 15 хувь байхад Нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн хүү 9,0 хувь байсан. Үүнийг 15 хувиас доошгүй байхаар өөрчилж, бүх мөнгөн хадгаламжийн гэрээний хүүг 15-15.5 хувийн хүүтэй байхаар өөрчлөлт оруулсан.Үүнээс хойш Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлтөөс хамааруулан 2018 оны наймдугаар сард 13.0-аас доошгүй, арванхоёрдугаар сард 14.0-өөс доошгүй байхаар өөрчилсөн. Өнөөдрийн байдлаар жилийн хүүгийн хэмжээ 14.0 хувиас доошгүй байхаар тогтоон мөрдөн ажиллаж байна. Эдгээр нь тухайн үеийн Монголбанкны бодлогын болон банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүнээс байнга өндрөөр тогтоогдож байсан. Одоо ч тийм байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.Зөвхөн мөнгөн хадгаламжийн хүүнээс 2016 онд 51.4 тэрбум төгрөгийн орлого Нийгмийн даатгалын санд орж байсан бол хүү нэмэгдсэнээр 2017 онд 90.1 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн хүүгийн орлого ороогүйгээр 2018 онд 56.6 тэрбум, 2019 оны аравдугаар сарын байдлаар 58.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орсон байна.
-Танай салбарынхан банктай хуйвалдаад хүүгийн орлогыг нь шамшигдуулдаг юм биш үү. Олны дунд тийм яриа байх юм. Ер нь үүнд хэн хяналт тавьдаг юм бэ?
-Тийм зүйл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламж нь хүүгээ сар бүр авах урьдчилсан хүүт нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, хүүгээ сар бүр аваад дараа сард нь банкнаас хүүгээс хүү тооцуулаад явдаг гэсэн үг. Өнөөдөр л гэхэд манай хадгаламжийн хүү 14.0-өөс доошгүй хувьтай байхад ХААН банкны байгууллагын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү 12.8, Төрийн банкны урьдчилсан хүүт хадгаламжийн хүү 12.5 хувь байна. Банкны өөрийн стандарт хүүгээс өндөр хүүгээр хадгалуулж байхад банк хэн нэгэнд нэмж мөнгө төлнө гэж байх уу. Манайд хүү төлж байгаа нь банкны хувьд зардал гарч байгаа хэрэг шүү дээ. Хяналт шалгалтын газар, дотоод аудит мониторингийн газрууд маань аудит хийж, дүгнэлт гарган Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд, зөвлөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тогтмол тайлагнадаг. Мөн жил бүр Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны болон Сангийн яамны аудит хийгдэж байна.Энэ олон давхар шалгалтаар хууль, журам зөрчсөн, мөнгө, төгрөг шамшигдуулсан зөрчил илэрч байгаагүй.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд зүй зохистой менежмент хийж өсгөх хэрэгтэй тухай эдийн засагчид их ярьдаг. Эрсдэлийн үнэлгээ хийх, үр ашиг тооцох мэргэжлийн байгууллага сангийн менежмент хийх хэрэгтэй юм биш үү. Гадаадын улс орнуудад хувьцааны зах зээлд гаргах, хөрөнгө оруулах гэх мэт туршлагууд байдаг юм билээ.
-Хууль эрх зүйн хүрээнд сангийн мөнгөн хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх боломжийн талаар би өмнө дурдсан. Нийгмийн даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн Япон, Сингапур, Солонгос зэрэг орнуудын хувьд хуримтлалын сангийн хөрөнгөд менежмент хийх ажлыг тэтгэврийн даатгалын байгууллага бус бие даасан мэргэжлийн байгууллагууд өндөр хяналт дор эрхэлдэг. Тухайлбал, сангийн хөрөнгийг аж үйлдвэрийн салбар буюу цахилгаан холбоо, төмөр зам, хурдны зам, эмнэлэг, орон сууц гэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх, арилжааны банкинд байршуулах, эрсдэлгүй ашигтай бизнест оруулах, дотоод, гадаадын бонд, хувьцаа худалдан авах зэргээр санхүүгийн хэрэгсэлд оруулан өсгөн нэмэгдүүлдэг туршлага байдаг. Мөн сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор давхар даатгалд даатгуулах нь ч бий. Гэвч манайд одоогоор эрх зүйн зохицуулалт ямар байгааг би дээр хэлсэн.
Тиймээс Нийгмийн даатгалын хуулиудыг шинэчлэн боловсруулж, УИХ-аархэлэлцүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гүйцэтгэж байна. Үүнд хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага бус бие даасан мэргэжлийн байгууллага эрхлэн явуулдаг байх хувилбар яригдаж байгаа.
-Цаашид НДС-гийн чөлөөт үлдэгдэл, мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй байлгах талаар бодлого барьж байгаа вэ?
-Арилжааны банкуудад хугацаатай хадгалуулахаас гадна 2020 оноос Монголбанкны үнэт цаасны арилжаанд орохоор техникийн нөхцөлүүдийг судлан, бэлтгэл ажлаа хангаж байна. Монголбанкны ерөнхийлөгчид санал хүргүүлж, дэмжигдсэн. Ингэснээр сангийн хөрөнгийг эрсдэлгүйгээр, үр өгөөжтэй өсгөх боломжтой.
Ярилцсанд баярлалаа.

ShareTweet

Related Posts

Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ташаа мэдээлэл ба НДЕГ-ын тайлбар
Нийгэм

2024-06-13 01:26
Х.Булгантуяа: Капитал болон Чингис хаан банкнаас НДЕГ нийт 170 орчим тэрбум төгрөгийн авлагатай
Улс төр

2023-12-05 17:43
НДЕГ-ын дарга Д.Зоригт мөрийтэй тоглож байсан нь баримтаар нотлогдсон тул ажлаас чөлөөллөө

2022-09-14 14:41
}

Шинэ мэдээ

Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

Уран барималч А.Очирболд “Татах хүч” бүтээлээ СОР17-ын талбайгаас татжээ

by undesten
2026-08-21 17:01
0

Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

Аудитаар эрүүл мэндийн салбарт 92 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

by undesten
2026-08-21 16:21
0

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

by undesten
2026-08-21 13:17
0

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

by undesten
2026-08-20 18:58
0

Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

by undesten
2026-08-20 13:27
0

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

by undesten
2026-08-20 12:10
0

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

by undesten
2026-08-20 12:02
0

Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

by undesten
2026-08-20 11:34
0

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

by undesten
2026-08-19 14:06
1

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

by undesten
2026-08-19 13:11
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай