Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12-р сарын 09-ний өдөр тохиодог. 2005 онд дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан юм.
Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой юм.