Говьсүмбэр аймгийн прокурорын газраас хяналтын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хорих 425 дугаар нээлтэй хорих ангийн алба хаагч нарт “Эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан байна.
Сургалтаар “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” болон Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, мөн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн талаарх ойлголтыг өгчээ.
Мөн прокурор хуульд заасны дагуу цагдан хоригдсон, ял эдэлж байгаа хоригдлын ахуй нөхцөлийг шалгах, тэдгээрээс ирүүлсэн гомдол хүсэлтийг тусгай хайрцагаар хүлээн авч, зөрчигдсөн эрхийг сэргээх, хорих байрны нөхцөлийг сайжруулах талаар холбогдох газар шаардлага, санал хүргүүлэх, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулах зэргээр ял эдлүүлэх ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар танилцуулж, холбогдох гарын авлага, материалыг тараасан байна.