ОХУ-ын нийслэл Москва хотноо сүүлийн 133 жилийн түүхэнд ажиглагдаагүй дулаан өвөл болж байгаа болохыг тус улсын хэвлэлүүдээр мэдээлж эхэллээ.
Жил бүрийн 12 дугаар сард битүү цасанд дарагдсан байдаг тус хот өнгөрөгч лхагва гаригийн шөнө цельсийн +6 хэмийн дулаантай өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд энэхүү үзэгдэл огт ажиглагдаагүй байсан бөгөөд 133 жилийн түүхэнд арванхоёрдугаар сард ийм дулаан байгаагүй хэмээн мэргэжилтнүүд баталсан байна.
Тэдний хувьд энэхүү явдлыг Атлантын далайгаас цаг агаарын дулаан урсгал урсаж байгаатай холбон тайлбарлаж байгаа бөгөөд үүний улмаас яргуй цагаасаа эрт цэцэглэж эхэлсэн хэмээн ботаникчид тайлбарлалаа.
Москвагийн Их сургуулийн ботаникчийн тайлбарласнаар “Ургамлууд цаг агаарын дулаан байдалд хууртаж, хавар ирсэн мэт эрт цэцэглэж байна. Гэхдээ хүйтрэх үед буцаад үхэх нь тодорхой” гэжээ.
Эх сурвалж: Reuters