Ази тивийн эдийн засгийн гол улсууд болох БНСУ, БНХАУ болон Япон улсын төр засгийн удирдагч нарын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Хятадын Сичуан мужид зохион байгуулагдахаар товлогдоод байгаа билээ.
Энэхүү уулзалтын өмнө тус гурван улсын Худалдааны сайд нар Бээжин хотноо уулзалт хийж, чөлөөт худалдааны асуудлаарх гэрээ хэлцлийг батлах үйл явцыг аль болох түргэн байгуулахаар санал нэгдсэн байна.
Тус уулзалтад Японы Худалдааны сайд Хироши Кажимаяа, Өмнөд Солонгосын талыг төлөөлж Сүн Юн-мо, Хятадын Худалдааны сайд Жон Шан нар оролцож Ази Номхон далайн 16 орныг багтаасан Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн худалдааны гэрээг ирэх жилийн эцэс гэхэд батлах асуудлаар дээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Энэ уулзалтад оролцсон Японы худалдааны сайд Кажимаяа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн гэрээний байгуулахын тулд Энэтхэг улсын асуудалд анхаарал хандуулах ёстой байгааг хэлж. Учир нь Энэтхэг улс дээрх хэлэлцээнээс нэрээ татахаа саяхан мэдэгдээд байгаа юм.