УИХ-ы нэгдсэн чуулганаар өнгөрсөн баасан гарагт баталсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд “парламентын сонгуульд гадаадад оршин суугаа иргэд оролцохгүй” гэсэн заалт оруулсантай холбогдуулан өнөөдөр ШИНЭ нам болон ТББ-уудаас Монгол улсын Ерөнхийлөгчид хандан тус хуульд хэсэгчлэн хориг тавих хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.
Тэдний зүгээс таван аймгийн хүн амтай тэнцэх тооны Монголчууд гадаадад амьдарч байгаа тул тэдний сонгох эрхийг эдлүүлэхэд хувь нэмэр оруулахыг Ерөнхийлөгчөөс хүсчээ.
Гэвч Ерөнхийлөгчийн хувьд тус хуулийн хэлэлцүүлгийн явцад саналаа оруулсан тул хориг тавихгүй хэмээн ЕТГ-ын дарга мэдэгдээд байгаа билээ.
.