Эрүүл Мэндийн Яам болон Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан /СОУЭМС/ 2015 оноос эхлэн “Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ. ҮОЭТ нээлтээ хийж байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар, СОУЭМС-аас 349,478,305 воны үнэ бүхий 15 нэр төрлийн 79,487 ширхэг хандивын эмийг хүлээн авчээ.
2019.07.05-ны өдөр УХТЭ-ийн Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр БНСУ-ын KOFIH байгууллагаас дээрх хандвийн эмийг нийлүүлэхийг шийдвэрлэсэн ба МУ-ын засгийн газрын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, УХТЭ-ийн захирал асан Г.Баясгалан, УХТЭ-ийн хамт олон уг эрхийн бичгийг хүлээн авчээ.
Тус хандивт дараах нэр төрлийн эмүүд нийлүүлэгдсэн байна.
• артерын даралт багасгах
• өвдөлт намдаах
• эсрэг
• ханиадны эсрэг
• хоолны шингэц сайжруулах
Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд БНСУ-ын Үндэсний ассемблийн гишүүн хатагтай Jun Hye Sook, СОУЭМС-ийн ерөнхийлэгч ноён Choo Moo Jin, Засгийн газрын Эрүүл Мэнд & Нийгмийн Халамжийн хорооны гишүүн, Үндэсний ассемблийн гишүүн ноён Yoo Jae Jung, Үндэсний ассемблийн гишүүн ноён Oh Jae Sae, Үндэсний ассемблийн гишүүн хатагтай Choi Do Ja, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд асан ноён Chung Jae Nam тэргүүтэй 18 хүний бүрэлдэхүүн ирсэн байна.