Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин 2019 оны 12 дугаар сарын 31-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэрээр 2019 оны тавдугаар сард тус банкны захирлаар томилогдсон бөгөөд тэрээр тайлангийн хурлын үеэр “Миний хувьд зургаан сарын хугацаатай, гэрээгээр ажилласан. ТУЗ-өөс намайг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг удахгүй шийднэ. Би ямартай ч мэргэжлийн банкир хүний хувьд салбартаа ажиллана гэсэн бодолтой байгаа”-гаа хэмээн тайлбарласан юм.
Г.Амартүвшинг олон нийт “шарк” гэдгээр нь илүү сайн мэддэг бөгөөд тэрбээр нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнийг энэ оны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилготойгоор ажлаа өгсөн байх хэмээн үзэж байгаа юм.
Одоогоор Хөгжлийн банкны ТУЗ-өөс дараагийн захирлаар хэнийг томилох эсэхийг хэлэлцээгүй байна.