Францын Фландерс хэмээх 700 гаруй иргэнтэй тосгоны хүүхдүүд Монгол гэрийн хэв загвартай ангид хичээллэхээр болжээ. Энэ ангийг 70 мянган еврогоор босгосон бөгөөд эхний ээлжинд 20 сурагч суралцуулахаар болоод байгаа гэнэ. Сургуулийн захирал Маретз \” Энэ анги нь Төв Азийн нүүдэлчин улс болох Монгол орны хэв загварыг хадгалсан бөгөөд дуу чимээ сайн нэвтрүүлдэг. Мөн дээрээ болон хоёр хаалга нь шилэн байгаа нь гэрэл сайн нэвтрүүлж хүүхдүүдэд суралцахад илүү таатай болж байгаа юм. Энэ ангид хичээллэснээрээ хүүхдүүд өөр соёл иргэншлийг таньж мэдэх, танин мэдэхүйн талаасаа илүү үр дүнтэй байх болно\” гэж хэллээ. Энэхүү анги нийт 63 м2 хэмжээтэй аж.
Б.Нарангэрэл
Үндэстэн агентлаг