2019 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 35491 зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Үүнээс жолоодох эрхгүй, ангилал нь таараагүй, эрхээ хасуулсан үедээ давтан хөдөлгөөнд оролцсон 6951 хүн байв. Өөрөөр хэлбэл эрхээ хасуулчихсан мөртлөө согтуугаар жолоо бариад яваад байна гэсэн үг шүү дээ.
Мөн 34591 согтуу жолоочийн 6400 эмэгтэй. Энэ 6400 эмэгтэй жолоочийн 2800 давтан буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байгаа юм. Үүнээс гадна нийт согтуугаар жолоо барьж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг төрийн албан хаагчид эзэлж байна. Он гарсаар 910 согтуу жолоочийг илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.