Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Үндэсний эрүүл мэндийн зөвлөл, үндэсний эмнэлгийн бүтээгдэхүүний удирдах газраас ремдезивир эмийг баталжээ. Улмаар өнөөдөр (2020.2.6)-өөс эхлэн тус эмийг коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины үрэвсэлт өвчтөнүүдэд өгч эхэлсэн байна.
АНУ-д төвтэй “Gilead” биотехнологийн компани Бээжинд төвтэй Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран вирусийн эсрэг ремдезивир гэх эмийг Ухань хотноо хүн дээр туршиж эхлээд байсан юм. Тус компани өмнө нь Элэгний “C” вирус болон ДОХ өвчний эсрэг эмийг гаргасан.
Ремдезивир эм нь лабораторийн нөхцөлд болон амьтан дээр хийсэн туршилтаар “SARS”, “MERS”, коронавирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлжээ. Улмаар дотоодын нөхцөлд хүн дээр явуулсан туршилтад коронавирусийн эсрэг эсийн түвшинд сайн үйлчилсэн байна. Тус туршилтад 761 өвчтөнийг санамсаргүй түүврийн аргаар оролцуулжээ