Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Хубэй мужид өчигдөр буюу Баасан гарагт 81 хүн нас барж, 2,841 хүнээс халдвар шинээр илэрсэн тухай өнөөдөр өглөө албаныхан мэдээлжээ.
Өчигдрийн тоог нийлүүлбэл дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 34,390, нас барсан хүний тоо 720 болж байна.
Шинэ төрлийн вирус Хятадаас гадна дэлхийн 24 улсад тархаж, 270 хүнийг өвчлүүлээд байгаа юм.
Эх газрын Хятадын гадна халдвараар хүн нас барсан хоёр тохиолдол байгаагийн нэг нь Филиппинд, нөгөө нь Хонг Конгт бүртгэгджээ.
Эх сурвалж: South China Morning Post