Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм бол 17000 мянган тохиолдол буюу 92 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд 3 хувь нь хүнд зэрэгтэй. Хүндрэл нь өндөр настай, архаг хууч өвчтэй настай хүмүүст илэрч байна. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулж байгаа” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү “ Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг буюу шинэ коронавирусийн халдвар илрээгүй гэсэн үг. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.