Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн билээ.
Тус иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн бөгөөд халуурсан шинж тэмдэг илрээд байсан юм.
Тэгвэл тус сэжигтэй гэгдэж байсан иргэний сорьцын хариу гарсан талаар ЭМЯ мэдээллээ. Тус иргэнээс шинэ коронавирус илрээгүй бөгөөд улирлын томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн байна.