Шинэ коронавирусийн халдварын улмаас Европт хүн нас барсан тохиолдол анх удаа гарлаа.
Тодруулбал, Францад нэгдүгээр сарын 16-нд Хубэй мужаас ирсэн БНХАУ- иргэн 80 настай эмэгтэй уг халдвараар удаан өвчилсний эцэст өнөөдөр /2020.2.15/ нас барлаа. Энэ талаар Францын Эрүүл мэндийн сайд Аньез Бузен мэдэгдлээ.
Тэрбээр “Өвчтөн олон хоног сэхээнд байсан ч амь насыг нь аварч чадсангүй. Түүний охин бас шинэ коронавирусийн халдвартай нь тогтоогдсон. Одоогоор эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал гайгүй байгаа” гэж ярьжээ.
Одоогоор Францад 11 хүн шинэ коронавирусийн халдвар аваад байгаа аж.