Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан:
2/6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн Х, 61 настай эмэгтэй. Эмчилгээний үед 38.8 хүртэл халуурсан, эмч 2/8-нд шинжилгээ хийе гэхэд хариуд нь би Хятад яваагүй, өвчтэй хүнтэй контакт үүсгээгүй зүгээр гэж цааргалж.
2/11-нд дахиад халуураад эмчийг хэлэхэд мөн л адил шинжилгээ өгөөгүй байна.
Солонгост хүчээр шинжилгээ авч болдоггүй байна. 2/14-нд шээсний шинжилгээнээс нь COVID-н шинж илрэхэд эмч дахин шинжилгээ хийе гэхэд хөгшин үгүй гээд эмнэлгээс гараад явчээ.
Эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа 2/9, 16-нд явсан.. Мөн 7 хоногт маш олон газраар явж. Одоо цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. Эдгээрээс 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй хаана яваа нь тодорхойгүй.
Цаашдаа халдварласан хүний тоо эрс нэмэгдэх магадлал байна гэнэ.