Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрч, хот руу орох, гарах хөдөлгөөнийг зогсоогоод байна.
Харин нийтийн тээврийн хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийх талаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна.
НОК-ын дарга С.Амарсайхан Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан нийтийн тээврийн автобусыг 2020 оны 3 дугаар сарын 16-н хүртэл тусгай маршрутаар явуулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Тэрбээр “Халдварыг тараахгүй байхад энэ өдрүүдэд нийтийн тээврийн зохицуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ” гэв.