УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: УОК-ын 11 дэх удаагийн хуралдаанаар халдвар авсан иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоон, тусгаарлан, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон.
Онгоцны нислэг болон галт тэрэгний хуваарьтай шийдвэрүүд гаргасан. Энэ талаар товч мэдээлнэ.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Францын иргэн 57 настай иргэний шинжилгээний хариуг мэдэгдсэн. Өнөөдөр 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн.
Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж 3-аас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа” гэлээ.