Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг өчигдрөөс зогсоосон.
Хөдөлгөөн хязгаарласан шийдвэр гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд шийдвэрийг дагаж, ямар нэг зөрчил гаргалгүй цагдаагийн алба хаагчдад дэм болж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өнөөдөр өглөө Сонгинхайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Тээврийн цагдаагийн албаны долоон алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд алба хаагч нар нөхцөл байдал тайван байгаа талаар хэлж байна.