БНСУ-ын Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлгийн баг бүдүүн гэдэсний бактерийн идэвхжилийг судлах явцдаа чацарганд коронавирусний эсрэг амьд бактери их хэмжээгээр агуулагдаж буйг тогтоожээ.
Сөүл дэх Ихуа их сургуулийн эмнэлгийн бөөрний тэнхимийн профессор Юн Хана болон чацаргана судлалын төвийн судалгааны баг хамтран давсагны үрэвслийг үүсгэгч бүдүүн гэдэсний бактери ситокин уурагийн идэвхжилийг багасгахтай холбоотой судалгаа хийх явцдаа чацарганаас ялгардаг байгалийн ашигт бактери нь коронавирусний хувьсах чанарыг дэмждэг пюриний идэвхжилийг дардаг лактобацилус гасерийг их хэмжээгээр агуулпаг болохыг олж тогтоожээ.
Судалгаанд оролцсон Качон Их Сургуулийн чихрийн шижингийн төвийн профессор Жон Ку Бү “Байгалийн гаралтай ашигтай бактери болох лактобацилус гасери нь коронавирусээс гадна эбола вирус, элэгний вирус, ХДХВ ДОХ-ын вирусийн энергийн үүсвэр болох “пюриний фермент–ийн идэвхжилд нөлөө үзүүлэх чадвартай. Иймд уг жимсийг хэрэглэхэд дээрх вирусүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж бодож байна” гэсэн юм.