COVID-19 халдвар илэрсэн Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад хандан захидал бичжээ.
Захидалд “Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө. Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж, бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна.
Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Над руу захидал бичиж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн Оюунцэцэгт баярлалаа.
Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе” гэжээ.