Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр “Гуравдугаар сарын 17-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй.
Мөн 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Истанбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн болон гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.
Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийнхээ шинж тэмдгүүдийг нь хянаж, шинжилгээнд хамруулах төлөвлөгөөтэй байна.
Өчигдөр Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинжилгээний сорьц ирж яваа.
Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан. Энэ иргэн нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн.
Орж ирэх үед шинж тэмдэг илэрсэн учраас тухайн газарт нь хяналтад авч, тусгаарласан юм” гэв.
Мөн тэрбээр “ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол зургаа хэвээрээ, сэжигтэй тохиолдол долоо байгаа, шинжилгээ хийж, хянаж байна” гэдгийг нэмж хэлэв