ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Энэ өвчин дуслын замаар халдаж байна. Халдвартай хүн найтааж ханиах явцад агаар дуслаар энэ өвчин тархаж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.
Иймд амны хаалтыг сайн зүүх хэрэгтэй. 0-15 насны хүүхдүүд энэ өвчлөлөөр өвдөх нь нэмэгдэж байна. Гэхдээ 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр шинж тэмдэггүй боловч эргээд өөрсдөө халдвар тараагч буюу нян тээгч болж бусдад халдвар тараах байдал ажиглагдаж байна.
Өтгөн мөрийн замаар халдвар тархах эрсдэл ихсэж байна. Хүний өтгөнөөр гадаад орчинд тархаж байна. Өвчний шинж тэмдэг 10-14 хоногт гардаг боловч зарим өвчтөнүүдэд 21 хоногийн дараа шинж тэмдэг илэрч байна. 21-23 дахь хоног дээр өвчтөний өтгөнд вирус илэрсэн байна. Түүнчлэн хүний өтгөнөөр бохирдсон ус халдвар тараах эрсдэлтэй.
CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Францад өндөр хэвээр байна” гэв.