СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “БНСУ-д өвчлөл төдийлөн буурахгүй байгаа. Ялангуяа Азийн бусад орнуудаас онцлог зүй бол 20-29настай залуучуудын өвчлөл өндөр байгаа.
Үүнийг тэндэхийн эмч нар судлаачид судлаад энэ 20-29насны залуучуудын өвчлөл өндөр байгаа нь ЗГ–аас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөнийг муу дагаж хайнга хандаж байгаатай холбоотой.Ялангуяа маск бага зүүж байгаатай холбоотой гэж үзсэн байна.
Мөн АНУ эрдэмтэд судлаад БНХАУ Хонконг мужид өвчлөл буурч байгаа явдал нь маскны хэрэглээтэй амны хаалт сайн зүүснээр өвчлөл буурч байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа” гэлээ.